Төрийн албан хаагчдын авлигын мөнгийг хурааж байгаа бичлэг

Төрийн албан хаагчдын авлигын мөнгийг хурааж байгаа бичлэг

Төрийн албан хаагчдын авлигын мөнгийг хурааж байгаа бичлэг

АТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэлдээ “Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор эрх шилжүүлэх, гэрээний маргаантай хэргийг шийдвэрлэх явцад нэр бүхий шүүгчид хахууль өгсөн гэх хэргийг шалгаж байна. Энэ асуудлыг ҮАБЗ-д танилцуулсны дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн  эрхийг түдгэлзүүлсэн. Түүнээс гадна Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны  шүүх, дүүргийн шүүхийн шүүгч нарын 2012-2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад нэр бүхий шүүгч, өөрийнхөө гэр бүлийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгөө хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Энэ хүрээнд тэдгээр шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэлээ. Үүнээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин хэд хэдэн шүүгчийн эрхийг түтгэлзүүлэх зарлиг гаргах бололтой.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр болон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын авлигад авсан их хэмжээний мөнгийг хураан авч байгаа бичлэгийг дэлгэсэн юм.

С.Болд

МХЕГ

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон.

Posted by Авлигатай Тэмцэх Газар on Sunday, July 28, 2019

 

Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяртай холбогдох хэрэг

Та бүхэнд үзүүлж буй энэ бичлэг бол Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бэхжүүлсэн дүрс бичлэг юм.

Posted by Авлигатай Тэмцэх Газар on Sunday, July 28, 2019

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account