Сайжруулсан түлшинд угаартсан гэх 16 хүний дөрөв нь нас баржээ

Сайжруулсан түлшинд угаартсан гэх 16 хүний дөрөв нь нас  баржээ

Сайжруулсан түлшинд угаартсан гэх 16 хүний дөрөв нь нас баржээ

4 иргэн сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй

Өнгөрсөн шөнө 16 иргэн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтай нь  дөрөв нь амь насаа алдсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс болж ийм эмгэнэлтэй явдал гарсан гэнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ахлуулсан Нийслэлийн онцгой комисс өчигдөр шөнө яаралтай хуралдаж, “Таван толгой түлш ” ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас  Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсчээ. Мөн Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга, хотын захирагч С.Амарсайхан “Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэдэг үүрэг даалгавар өгсөн байна. Хамгийн гол нь өвөл эхлэх болоогүй байхад ийм асуудал үүсч байгаа юм чинь хүйтний эрч чангараад ирэхээр яах болж байна вэ? 

С.Болд

cэтгэгдэлүүд
  • гэр хорооллыг орон сууцжуулахгүй бол явахгүй нь эээ

  • oron nutagt ajliin bair nemeech

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account