12 давхар орон сууцанд гал гарч, эрдслийг санууллаа

12 давхар орон сууцанд гал гарч, эрдслийг санууллаа

12 давхар орон сууцанд гал гарч, эрдслийг санууллаа

Өнөөдөр үдээс хойш Дашчойлин хийд, МУИС-ийн оюутны 3 дугаар байрны дэргэд баригдсан 12 давхар орон сууцанд гал гарчээ. Барилгын 4-11 дүгээр давхарын фасад галд өртөж, бусад давхарууд руугаа шилжих аюултай нөхцөл байдал үүсч, нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн аврах 10 дугаар ангийн гал сөнөөгчид галыг унтраахаар очжээ. Сүүлийн үед замын түгжрэл, мөн орон сууцны чанар, хийц, материалаас болоод олон айл өрх орон гэрээсээ салах эрсдэл байгаа нь үүнээс харагдлаа.

Улсын комисс тухайн орон сууцыг ашиглалтад авахдаа галын аюулд автах эрсдлийг нь үнэлж байж дүгнэлт гаргадаг болох цаг иржээ. Сүүлийн жилүүдэд 12-16 давхар барилга орон сууцны хороолол бүхэнд хөл гишгэх зайгүй баригдах болсон. Нийслэл хотын захиргаа, Газрын алба, барилга барих зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын үүднээс энэ асуудалд онцгой анхаарах цаг болсныг сануулая. Газар хөдлөлийн аюулаас гадна галын аюул хажууханд заналхийлж байгаа бус уу? Мөн тухайн байрны СӨХ, контор орон сууцны давхар болгоныг камержуулж, тамхи татдаг хүмүүст Тамхины хяналтын тухай хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хэрэгтэйг анхааруулая. Иргэд ч балкон дээрээ тамхи татах нь өөрийнхөө болоод өрөөлийн өмч хөрөнгийг сүйтгэх аюул ойрхон байна шүү! Өвлийн улирал эхлэхээр ахуйн хүрээний архидалт гудамжнаас айлын гэр оронд шилжиж, орцонд хоног төөрүүлэх хүмүүс ч нэмэгддэг. Цагдаагийн байгууллага ч үүнээс хараа салгаж болохгүй нь.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • маш зөв бичиж

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account