Ширэнгэн ой шиг орчинд шинэчлэл хийх алхам боллоо

Ширэнгэн ой шиг орчинд шинэчлэл хийх алхам боллоо

Ширэнгэн ой шиг орчинд шинэчлэл хийх алхам боллоо

Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд нэгэн цагт үнэхээр сайхан хөлбөмбөгийн талбай байлаа. Харамсалтай нь 1990 оноос хойш бараг хогийн цэг болсон гэхэд хилсдэхгүй. Архинаас хамааралтай хүмүүсийн “диваажин” л гэсэн үг. Харин саяхан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн Ажлын албанаас тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулахаар болжээ. Тэр хавийн оршин суугчид “Яаж орон сууц барих зөвшөөрөл өгчихөөгүй юм. Санаа их зовж байлаа. Иргэдийнхээ амьдрах орчинг үл тоож жижиг ч хамаагүй газар дээр барилга, байшин барих зөвшөөрөл өгдөг үзэгдлийг таслан зогсоох хэрэгтэй” гэж байна.

Үнэхээр орон сууцны хороолол болгонд жаахан зай завсар гарвал 12-16 давхар орон сууц барих зөвшөөрөл өгдөг байдал бүрэн арилаагүй байгаа. Машины зогсоол, тоглоомын талбай зэрэг наад захын хэрэгцээг шийдэлгүй өндөр өндөр барилга барьж, хүмүүс, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, ая тухай амьдрах боломжийг сүйтгэх нөхцөл байдал бий болсоор байна. Цонхоороо нар үзэхийн аргагүй тийм л байдалд олон айл өрх амьдарч байна шүү. Ширэнгэн ой шиг хөл гишгэх зайгүй орчинд хүмүүс хэрхэн яаж ая тухтай амьдрах вэ?! Юутай ч хотын захиргаанаас дээрх шийдвэрийн хүрээнд тухайн бүс нутгийн иргэдийн ая тухтай орчинг хангах том алхам хийлээ.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account