Үндсэн хуулийн өөрчлөлт ба Ерөнхий сайдын “хаанчлал”

Үндсэн хуулийн өөрчлөлт ба Ерөнхий сайдын “хаанчлал”

Үндсэн хуулийн өөрчлөлт ба Ерөнхий сайдын “хаанчлал”

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Хэдийгээр Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох, мөн сонгуулийг холимог системээр явуулах зэрэг саналыг олонхийн бүлэг дэмжилгүй унагасныг АН-ын зөвлөл эсэргүүцэж хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн ч МАН асуудлыг дангаараа шийдлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хуралдаанд оролцсон 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх  бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Ийнхүү 1992 онд АИХ-ын 450 депутатын баталж байсан Үндсэн хуулийг өөрчлөх асуудал МАН-ын үнэмлэхүй олонхийн засаглалын үед шийдэгдлээ. Одоо Ерөнхий сайдын эрх мэдэл харьцангуй нэмэгдэнэ. Засгийн газрын гишүүдээ өөрөө сонгож, огцруулах эрхтэй болж байна.

Хамгийн гол нь сүүлийн 30-аад жилд гарсан бүх алдаа завхралд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт буруутай гэж үзэж, ийм алхам хийлээ. Өөрөөр хэлбэл, тогтолцооны гажигийг засах хамгийн том реформ гэсэн үг.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account