ОХУ, БНХАУ хоорондын төмөр замын харилцааг түр зогсоов

ОХУ, БНХАУ хоорондын төмөр замын харилцааг түр зогсоов

ОХУ, БНХАУ хоорондын төмөр замын харилцааг түр зогсоов

Шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ, БНХАУ хоорондын зорчигч тээврийн төмөр замын харилцааг түр зогсоосноо “Оросын төмөр замууд” компани мэдэгджээ.

Холбооны улсын Төмөр замын тээврийн агентлагийн 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан тушаалын дагуу, 2020 оны 1 нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цаг хүртэл БНХАУ-тай залгаа ОХУ-ын хилийн хэсэг дэх шалган нэвтрүүлэх боомтуудаар дамжин өнгөрөх төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.  

Гэхдээ Москва-Бээжин чиглэлд БНХАУ-тай олон улсын төмөр замын харилцаа хэвээр байх юм.

ОХУ-ын худалдааны цэгүүдээс худалдаж авсан тасалбаруудыг суутгал, нэмэлт төлбөр төлөлгүйгээр буцааж өгч болно гэж “Оросын төмөр замууд” компани мэдэгджээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-д шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 9600 давсан бөгөөд халдварын тохиолдол 18 улсад бүртгэгдсэн байна. Уг вирусний халдвар авсны улмаас нас барсын хүүний тоо 213 болж нэмэгджээ гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account