З.Энхболд ажлаа өгч С.Эрдэнэ дээр очлоо

З.Энхболд ажлаа өгч С.Эрдэнэ дээр очлоо

З.Энхболд ажлаа өгч С.Эрдэнэ дээр очлоо

Бараг хоёр жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ажлаа өгөх гэж байна гэдэг мессеж үе үе гарч эхэлсэн. Мань эр тухай бүрт нь няцаалт өгч байлаа. Нэгэн удаа “Би ажлаа өгөх тухай бодоогүй. Ерөнхийлөгч бид хоёрын дунд яс хаях гэж ийм мэдээллийг зориуд түгээж байна” гэсэн утгатай тайлбар өгч байсан үе ч  бий. Тэгвэл өнөөдөр тэрбээр ажлаа өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Сонгуулийн компанит ажилдаа төвлөрөх шаардлагатай тул ийм алхам хийж байгаа аж. Түүний оронд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдож байгаа гэнэ. З.Энхболдын хувьд АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилогдон ажиллахаар болжээ.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account