Ц.Элбэгдоржийн байршлыг тогтоохоор интерполд ханджээ

Ц.Элбэгдоржийн байршлыг тогтоохоор интерполд ханджээ

Ц.Элбэгдоржийн байршлыг тогтоохоор интерполд ханджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг  АТГ-аас яллагдагчаар татан, байршилыг нь тогтоолгохоор олон улсын интерпол байгууллагад хандсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Энэ мэдээллийн талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Баярхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполд хандаад байна” хэмээн ярьсан байна. Ц.Элбэгдоржийн хувьд хууль дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно хэмээж байсан бөгөөд нэг удаа АТГ-т мэдүүлэг өгч байсан юм. Харин дахин очих шаардлага үүссэн бололтой.

С.Санчир

cэтгэгдэлүүд
  • удахгүй ирнэ гэж мэдэгдсэн

  • Онгоцны буудлаас шууд баривчлах бэлтгэл хангаад байх нь зөв шүү?
    \

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account