Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин сунгалаа

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин сунгалаа

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин сунгалаа

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасныг сэтгүүлчдэд мэдээллээ.

Сайд Н.Энхболд “Нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын 60 дугаар тогтоолоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Халдварын тархац багасахгүй байгаа тул дээрх тогтоолын хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгахаар боллоо. Одоогоор Улсын онцгой комисс, Засгийн газраас Цагаан сарын баярын үеэр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг хэлэлцээгүй. Гэхдээ Цагаан сарын баяр хүртэл ойр ойрхон нөхцөл байдлыг дүгнэж шийдвэр гаргана. Зарим аймаг хөдөлгөөн хорих шийдвэр гаргасан гэх мэдээлэл аваад байна. Уг шийдвэрийг гаргахдаа Зам тээврийн сайдтай харилцан зөвшилцөж гаргах ёстой. Тиймээс энэ асуудлыг цааш нь лавлана. Нөхцөл байдалтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн карантиныг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа” гэлээ . 

cэтгэгдэлүүд
  • монголчууд хэнэггүй шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account