Өрөөндөө архидсан Говь-Алтай аймгийн Засаг даргыг огцрууллаа

Өрөөндөө архидсан Говь-Алтай аймгийн Засаг даргыг огцрууллаа

Өрөөндөө архидсан Говь-Алтай аймгийн Засаг даргыг огцрууллаа

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга бүсгүй 2020 оны хоёрдугаар сарын 18-19-ны шилжих шөнө машиндаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэвлэлүүд тухайн өдөр аймгийн Засаг дарга болон удирдлагууд бүсгүйг дуудаж, өрөөндөө архи авчруулж уусан байж болзошгүй хэмээн мэдээлж байгаа ч хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэргийн нарийн учир тодорхой болоогүй гэсэн үг.

Харин энэхүү хэрэгтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайд өчигдөр ЦЕГ-ын даргад үүрэг өгч, зохих мэдээллүүдийг авсан. Улмаар Говь-Алтай аймгийн Засаг дарга нь ажлын байранд архи согтууруулах ундаа оруулж болохгүй гэх тогтоолыг зөрчсөн тул энэ үндэслэлээр албан тушаалаас нь огцруулах захирамжид гарын үсэг зурлаа. В.Рэнцэндоржтой холбогдоход энэ асуудлаа хүлээн зөвшөөрсөн учраас захирамж гаргаж байна. Дараагийн Засаг даргыг томилох хүртэл Засаг даргын орлогч нь Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Бусад асуудлыг нь цагдаагийн байгууллага мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Хоёр долоо хоногийн хугацаа хэрэгтэй гэж аймгийн цагдаагийн дарга мэдээлсэн” гэв. 

А.Болор

cэтгэгдэлүүд
  • гай таарч дээ.

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account