С.Мөнхбат аварга 20 сая төгрөг хандивлалаа

С.Мөнхбат аварга 20 сая төгрөг хандивлалаа

С.Мөнхбат аварга 20 сая төгрөг хандивлалаа

Солонгосын одод коронавирусын халдвартай тэмцэх үйлст хандив өргөж эхэлсэн билээ. Хэдийгээр манай улсад одоогийн байдлаар тус халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй ч олны танил эрхмүүд, иргэд хандив өргөж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр иргэн Д.Доржпүрэв Эрүүл мэндийн яаманд 20 сая төгрөг хандивласан бол Улсын аварга С.Мөнхбат Улсын онцгой комисст мөн 20 сая төгрөгийн хандив өргөлөө. С.Мөнхбат аварга “Би Монгол Улсын 20 дахь аварга. Тийм учраас 20 сая төгрөг хандивлаж байгаа юм. Аварга гэдэг цол нийгэмд хариуцлагатай том цол гэдэг утгаар энэ хандивыг өргөж байна. Өнөөдөр Монголын ард түмэн нийтээрээ коронавирустэй тэмцэж, энэ өвчний эсрэг нэгдэж тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ дэлхийд харуулж чадаж байгаад хувь хүний хувьд их баярлаж байна.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган албан хаагчиддаа талархалаа илэрхийлье. Бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэлээ.

С.Сүлд

cэтгэгдэлүүд
  • баярлалаа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account