Эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэж байгаа Монгол Улсыг сайшаав

Эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэж байгаа Монгол Улсыг сайшаав

Эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэж байгаа Монгол Улсыг сайшаав

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мишель Бачелет энэ сарын 24-ний өдөр Женев хотноо ажлаа эхэлсэн Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар чуулганд олон улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар хэлсэн үгэндээ Монгол Улсын талаар дараах байр суурийг илэрхийллээ. Хатагтай Мишель Бачелет “Монгол Улс иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай цогц хууль боловсруулах санаачлага гаргасан нь бусдад урам зориг өгсөн алхам бөгөөд хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын парламент өнгөрсөн сард Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсныг миний бие сайшаан тэмдэглэж байна” хэмээн зориуд онцлон дурджээ.

 “Хүний эрхийн зөвлөлийн энэ удаагийн ээлжит чуулганы нээлтэд оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш энэ онд тохиож буй НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан дэлхий дахинд тулгамдаж байгаа олон талт асуудлыг шийдвэрлэх гогцоо асуудал нь хүний эрхийг дээдлэх, хэрэгжүүлэх явдал болохыг онцолж “Хамгийн эрхэм зорилго: Хүний эрхийн төлөөх уриалга” (The Highest Aspiration: Call to Action for Human Rights) гаргаж байгаагаа мэдэгдэв. Энэ уриалгын дор нэгдүгээрт тогтвортой хөгжлийг хангах үйл хэрэгт хүний эрхийг эрхэм болгох, хоёрдугаарт хямралын үед хүний эрхийг хангах, гуравдугаарт жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн тэгш эрх, дөрөвдүгээрт олон нийтийн оролцоо, иргэний нийгмийн орон зай, тавдугаарт ирээдүй үеийнхний эрх, уур амьсгалын өөрчлөлт ба шударга ёс, зургадугаарт олон улсын хамтын үйл хэрэгт хүний эрхийг эрхэмлэх болон дижитал технологи зэрэг хүний эрхийн шинэ талбарт дэвшил гаргах чиглэлээр тодорхой арга хэмжээг хамтын хүчээр хэрэгжүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамын албан ёсны вэбсайтад дурдсан байна.

cэтгэгдэлүүд
  • энэ чинь цуст 37 он биш, эрүүдэн шүүлт хэзээ ч байх ёсгүй

  • Монголын минь нэр сайнаар гарсанд их баярлаж байна

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account