Ё.Баатарбилэг сайдад “Браво” гэж хэлцгээе

Ё.Баатарбилэг сайдад “Браво” гэж хэлцгээе

Ё.Баатарбилэг сайдад “Браво” гэж хэлцгээе

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх тогтоолын төсөл өргөн барьсан билээ. Ийм боломжтой хувилбарыг улстөржүүлсэн, харлуулсан, гуйвуулсан мессежийг хаанаас ч юм цацаад эхэллээ. МАН-ын хувьд нийгмийн хамгааллыг гол үзэл санаагаа болгосон зүүний нам. Энэ үзэл баримтлалынхаа хүрээнд нийгмийн асуудлыг шат дараатай шийдэх нь угаасаа бодлогынх нь суурь зарчим. Өөрөөр хэлбэл, иргэнийхээ эрх ашгийг дээдэлж байж, хүнээ хөгжүүлж байж улс орноо хөгжүүлнэ, тусгаар тогтнолоо батжуулна гэдэг итгэл үнэмшилдээ үнэнч байгаа ганц улстөрийн хүчин гэж харж болох юм байна.

Өнөөдөр оюуны чадавх сайтай ч сургалтын төлбөрийн асуудлаас болж хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй замын дундаас хаягдаж байгаа залуус цөөнгүй байгаа. Тэдэнд боломж олгох нь төр засгийн үүрэг. “Чи төлбөрөө төлж чадахгүй бол яв” гэдэг зэрлэг капиталист үзэл санаанаас дэлхий нийтээрээ, ялангуяа баруун Европын орнууд татгалзаад удаж байна. Аль болох залууст сурч боловсрох боломж олгох олон талын хувилбаруудыг бодож олсоор байна. Манай улс ч гэсэн ийм хандлага руу явах нь улсын ирээдүйтэй холбоотой асуудал шүү дээ. Тийм учир Ё.Баатарбилэг сайдад “Браво” гэе.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • зөв байхөө. хамгийн гол нь сургалтын төлбөрийг нэмэгдүүлж болохгүй

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account