Л.Наранбаатар: З.Энхболдыг АТГ, ТЕГ, прокурорт шалгуулна

Л.Наранбаатар: З.Энхболдыг АТГ, ТЕГ, прокурорт шалгуулна

Л.Наранбаатар: З.Энхболдыг АТГ, ТЕГ, прокурорт шалгуулна

2016 оны 4 дүгээр сарын 1-нд тухайн үед УИХ-ын дарга  байсан З.Энхболдыг Төрийн ордонд болсон  Монголын эдийн засгийн форум дээр үг хэлж байхад эдийн засагч Л.Наранбаатар  гэгч залуу оймс шидэж “хөөрхөн” шуугиан үүсгэж байсан билээ. Түүгээр ч зогсохгүй “Эдийн засгийн алуурчин” гэж орилж байсан юм. Тэгвэл өнөөдөр мань эр хэвлэлийн бага хурал зарлаж  З.Энхболд руу дахин “оймс” шидлээ.  Л.Наранбаатар “Өөрийн хувийн хонгилтой болсон АН-ын даргын Ахлах зөвлөх З.Энхболдыг Авлигатай тэмцэх газар болон тагнуул, прокурорын байгууллагад шалгуулна. З.Энхболдыг шүүмжилсэн жирийн иргэн, жирийн сэтгүүлч болгоныг тэр хүн хувийнхаа хонгилоор оруулаад байна. Улстөрийн өндөр албан тушаалтан З.Энхболд өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироогоод байгаа учир хуулийн байгууллагуудад хандаж байгаа юм” гэж мэдэгдээд  “А.Баттүшиг нь  “Страто” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нь бизнесийн хамааралтай. З.Хишигтогтох нь А.Баттүшигтэй хоёр нэг компани хамтран эзэмшдэг төдийгүй нэг оффист ажилладаг. “Страто” нь 2018 оны тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулсан бол ТЭЗҮ нь тухайн оны 12 дугаар сард гарсан байдаг. Хувь эзэмшлийн хувьд гэвэл 50 хувь нь Хятадын  компанийнх, харин 37 хувь нь А.Баттүшигийнх. 37 хувь  бол хяналтын багц бөгөөд компанийн бүх зүйлийг удирдана гэсэн үг шүү дээ. Энэ компани сард Тавантолгойн ордоос 50 мянган тонн нүүрс авч угаадаг. Үүнийг тооцож үзвэл жилд 1.5 сая тонн нүүрс угааж бэлдэхэд 740 орчим тэрбум төгрөг болно. Одоогоор үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 4.5 сая тонн нүүрс угаадаг болохоор бэлтгэж байгаа юм билээ. Хэрэв ингэвэл жилийн орлого нь 2.1 их наяд төгрөг болно. “Хишиг арвин” ХХК-тай З.Энхболд ямар хамааралтай вэ гэхээр Ардчилсан Хүчний Холбоог З.Энхболд, З.Хишигтогтох, М.Тулгат нар үүсгэн байгуулсан. М.Тулгат нь АН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2013 онд “Хишиг арвин” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ компани нь 2013 оноос хойш хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн орлогыг “Эрдэнэс Тавантолгой”-иас олсон. Үүнд аудит хийлгэхийг би шаардаж байгаа. Түүнчлэн “Суруга Монгол” компанийн захирал хар тамхины хэрэгт холбогдсон явдал. Япон улсын иргэн уг хэрэгт шалгагдан, гэм буруугүй нь тогтоогдож, нутаг буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлсэн байдаг. Түүний эзэмшиж байсан газарт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хүннү 22” гэдэг орон сууцны хороолол баригдсан. Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ З.Энхболдын дүү З.Хишигтогтохын нэр дээр байна.  Үнэлээд үзвэл дор хаяж 4-5 тэрбумын үнэлгээтэй орон сууцууд. Энэ баримт байсаар байгаа тул шалтгааныг нь хууль хяналтын байгууллагууд тогтоох ёстой” гээд үгийнхээ төгсгөлд  “Хэрвээ З.Энхболд мэтийн эдийн засгийн алуурчдыг өөгшүүлээд байвал би УИХ-д нэр дэвшинэ. Ингэхдээ З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэнд нэр дэвшинэ” гэгчлэн мэдэгдэв.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account