Монголд коронавирусын тохиолдол 30 боллоо
Эрүүл мэндийн яамнаас өглөө болгон шинэ коронавируст халдварын талаар мэдээлэл хийж байгаа билээ. Өнөө өглөөний ээлжит мэдээллээр Covid-19 өвчний халдвар 13-аар нэмэгдэж 30-д хүрсэнийг албан ёсоор зарлав.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ мэдээлэхдээ “ОХУ-аас ирсэн хүмүүсээс шинжилгээ авахад шинээр 13 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Ингээд нийтдээ Монголд коронавирусын тохиолдол 30 боллоо” гэлээ. Тэрбээр мөн өчигдөр ХӨСҮТ-д 500 хүнийг шинжилгэээд хамруулахад 260 хүнээс коронавирус илрээгүйг мэдэгдэв.
Номхон далайн бүсийн орнуудад коронавирусын халдварын хоёрдахь давалгаа эхлэх өндөр магадлалтай байгаа учир монголчууд маш сонор сэрэмжтэй байх цаг ирлээ.
Д.Бат
Зочин
хүмүүсээ, маскаа зүүгээчээ
Зочин
Яанаа дотроо алдчихсан юм биш биз дээ