Нийслэлчүүдийн очих дуртай газар нэгээр нэмэгдэх ойртлоо

Нийслэлчүүдийн очих дуртай газар нэгээр нэмэгдэх ойртлоо

Нийслэлчүүдийн очих дуртай газар нэгээр нэмэгдэх ойртлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хотын хэмжээнд 2020 онд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг  засаж сайжруулан шинэчлэх ажлуудыг албан ёсоор эхлүүлэх болсноо зарлаж байсан цаг саяхан. Мөн нийтийн эзэмшлийн олон зам талбайг хувийн хэвшилд өгөөд байсныг цуцалж, иргэдийн ая тухтай байдлыг бүрдүүлэх чиглэлээр тохижуулахаа мэдэгдсэн билээ. Энэ шийдвэр шуурхай хэрэгжиж эхэлжээ.

Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд нэгэн цагт үнэхээр сайхан хөлбөмбөгийн талбай байлаа. Харамсалтай нь 1990 оноос хойш бараг хогийн цэг болсон гэхэд хилсдэхгүй. Архинаас хамааралтай хүмүүсийн “диваажин” л гэсэн үг. Харин 2019 оны 11 дүгээр сард нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн Ажлын албанаас тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, спортын талбай байгуулахаар болсон юм. Тэр хавийн оршин суугчид “Яаж орон сууц барих зөвшөөрөл өгчихөөгүй юм. Санаа их зовж байлаа. Иргэдийнхээ амьдрах орчинг үл тоож жижиг ч хамаагүй газар дээр барилга, байшин барих зөвшөөрөл өгдөг үзэгдлийг таслан зогсоох хэрэгтэй” гэж байлаа.

Үнэхээр орон сууцны хороолол болгонд жаахан зай завсар гарвал 12-16 давхар орон сууц барих зөвшөөрөл өгдөг байдал бүрэн арилаагүй байгаа. Машины зогсоол, тоглоомын талбай зэрэг наад захын хэрэгцээг шийдэлгүй өндөр өндөр барилга барьж, хүмүүс, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, ая тухай амьдрах боломжийг сүйтгэх нөхцөл байдал бий болсоор байна. Цонхоороо нар үзэхийн аргагүй тийм л байдалд олон айл өрх амьдарч байна шүү. Ширэнгэн ой шиг хөл гишгэх зайгүй орчинд хүмүүс хэрхэн яаж ая тухтай амьдрах вэ?! Юутай ч хотын захиргаанаас дээрх шийдвэрийн хүрээнд тухайн бүс нутгийн иргэдийн ая тухтай орчинг хангах том алхам хийсэн нь олны талархалыг хүлээж байгаа юм.

Дээр өгүүлсэн хуучин хөлбөмбөгийн талбайг цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай болгох ажил яг одоо нэлээд шуурхай өрнөж байна. Нийслэлчүүдийн очих дуртай газар нэгээр нэмэгдэх ойртлоо.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • жижигхэн газарт ч гэсэн орон сууц барих зөвшөөрөл өгөөд байх юм. 15 дугаар хороололд очоод үзээч!!!!

  • гоё мэдээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account