Э.Бат-Үүл: Ардчиллын дайсан Зи-г зайлуул гэж сануулж байсан

Э.Бат-Үүл: Ардчиллын дайсан Зи-г зайлуул гэж сануулж байсан

Э.Бат-Үүл: Ардчиллын дайсан Зи-г зайлуул гэж сануулж байсан

АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа бие даан нэр дэвшихээр болжээ. Намынх нь удирдах түвшний хүнд мандат олдоогүйг бодоход АН бүх квотоо зарчихсан бололтой. Б.Дэлгэрмаа бие даан нэр дэвших гэж АН-д дэд даргын албан тушаалыг хашиж ирсэн болж байна уу? Энэ эмэгтэйгээс гадна нэгэн цагт АН-ын дарга, нэр нөлөөтэй явсан эрхмүүд болох Н.Алтанхуяг, Э.Бат-үүл, С.Баярцогт нар ч бие даан нэр дэвшихээ зарлачихлаа. Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл бүр “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” хэмээн заналтайхан мэдэгдлээ. Үүнээс харвал С.Эрдэнэ, З.Энхболд хоёр буланд шахагдаж эхэллээ. Одоо АН гэдэг нэрэн дээр хэн хэн үлдэхийг харах л үлдлээ. Гэхдээ сонгуулийн дараа АН-д “дахин хуваарилалт” болж, өнөөдөр бие даан нэр дэвшиж байгаа хүмүүсийн талд байдал эргэхийг үгүйсгэхгүй.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • АН-аас дандаа 10 саяа өгсөн хүмүүс дэвших нь. Гоймоо л юм хийх шиг боллоо

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account