Жаргал нь дэндсэн хүмүүсээс болж бааруудыг дахин хаалаа

Жаргал нь дэндсэн хүмүүсээс болж бааруудыг дахин хаалаа

Жаргал нь дэндсэн хүмүүсээс болж бааруудыг дахин хаалаа

Хэд  хоногийн өмнө шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн билээ. Гэхдээ өнөөдөр эргээд тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан талаар хотын дарга С.Амарсайхан мэдээллээ. Тэрбээр “Эхнээсээ үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүд дүрэм журмаа мөрдөхгүй, хяналт шалгалт хийлгэхгүй байна. Цаашилбал, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын эрхэнд халдах тохиолдол гарлаа. Ийм зохисгүй үйлдлийг зогсоох ёстой. Баар ресторанууд, зоогийн газрууд 22 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тодорхой хугацаанд хаасан хийсэн ч ариутгал халдваргүйтлийг хийсний дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Шөнийн цэнгээний газрууд, бусад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зохих ёсны шаардлагыг хангаж ажиллахгүй байна. Бид уг нь иргэдээ ажилтай, орлоготой байх ёстой гэдэг  тэр өнцгөөс нь асуудалд хандаж аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүд ариутгал халдваргүйжилтийг хийхээс эхлээд халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, зөвлөгөөг мөрдөж ажиллахгүй байна. Нөгөө талаасаа мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаагаас болоод бүрэн хяналт тавих боломж нөхцөл бүрдэхгүй байна. Тийм учир аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эрсдэлгүй явуулах боломж нөхцлөө бүрдүүлээгүй, бэлэн бус байна гэж бид үзлээ. Сүүлийн гурван сарын турш халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр, шөнөгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, цагдаа, онцгойгийн албаны ажилтнуудын ажилд илүү хүндрэл учруулах шаардлагагүй. Хийх юмаа олж ядсан, задарсан хүмүүсийн жаргалд ташуурсан үйлдлээс болж нийгмээ тэр чигээр нь эрсдэлд оруулах учиргүй гэж үзэж байна. Тэр байгууллагууд хэзээ ариутгал хийж, хэзээ халдварт өвчин намжих вэ гэдгээс хамаарч цэнгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна. Яагаад гэвэл энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд шаардлага хангахгүй байна, нөгөө талаар манай залуусын ухамсар бүрдээгүй байна. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд зарим албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг энд ярья. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, НЗДТГ-ын үйл ажиллагаа харьяа агентлагуудын үйл ажиллагаатай хангалтгүй уялдаж байгаа учир Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас нь огцруулж байгааг дуулгая” гэлээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • залуучууд бааранд дурлаж байхаар номын санд суумаар юмаа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account