С.Баяр: Бидэнд буруу зүйл ангиар ял тулгаж байна

С.Баяр: Бидэнд буруу зүйл ангиар ял тулгаж байна

С.Баяр: Бидэнд буруу зүйл ангиар ял тулгаж байна

Оюу толгойн гэрээтэй холбогдуулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд асан С.Баярын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Шүүх хурлын өмнө С.Баяр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. ТэрбээрБидний олон хүнийг хууль бус мөнгө тогтмол олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ буруутган, намайг 60 хоног саатуулсан. Гэтэл шүүхэд шилжүүлэхээсээ өмнө тэр зүйл ангиа хүчингүй болгосон. Олон түмэнд Засгийн газраараа нийлсэн гэсэн ойлголтыг төрүүлсэн. Гэрээ байгуулахад Засгийн газар тэр чигээрээ оролцсон, тав зургаан сайд оролцсон. 2015 онд Дубайн төлөвлөгөө гэдгийг баталсан гэдгийг би дуулсан. Миний оролцоо байхгүй. Тэр үед би сул иргэн байсан. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан мэтээр нэг өрөөнд байлгаад байна гэдэг буруу юм л даа. Энд байгаа хүмүүсийн заримыг нь би танихгүй. Бидний хооронд хамтраад, эсвэл тусдаа гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй. Зүйлчлэлээ зөв гаргаач гэсэн үндэслэлийг бүгд хэлж байна. Өөр жижиг сажиг зөндөөн асуудал бий. Сая хурлыг нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асуусан. Бид нээлттэй явуулъя гэдэг саналаа хэлсэн. Энд улсын нууц яригдахгүй. Ялангуяа биднийг гэмт бүлэг байгуулсан, Засгийн газраараа мафи байгуулсан гэдэг ойлголтыг олон нийтэд түгээсэн учраас биднийг яг юугаар яллаад байгаа юм, ямар гэмт хэрэг хийсэн гэж үзээд байгаа юм гэдгийг нь харуулах үүднээс нээлттэй ил тод явуулах хүсэлт тавьсан. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гээд байгаа. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Улсыг хохируулсан гэж үзэж байгаа бол улсаа төлөөлөөд нэг хүн ирээд ийм хэмжээний хохирол учирсан, би төлөөлж байна гээд хүн байх ёстой биз дээ. Гэтэл хохирогчгүй хэрэг яваад байна. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилооч ээ. Буруутай нь тогтоогдвол гэм буруугаа хүлээхэд бэлэн” гэлээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • шүүх шударга шүүнэ гэдэгт найдаж байна. арай ч хүн хэлмэгдүүлэхгүй байх

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account