Д.Нямхүү: Дахин 18 хүнээс коронавирусын халдвар илрэв

Д.Нямхүү: Дахин 18 хүнээс коронавирусын халдвар илрэв

Д.Нямхүү: Дахин 18 хүнээс коронавирусын халдвар илрэв

Коронавирусын халдварын тохиолдол 18 хүнээр нэмэгдсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Тэрбээр “2020 оны 5 сарын 28-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 369 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задлан хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 21 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 220 хүний шинжилгээ, мөн  тандалтын зорилгоор 10 сорьц цуглууллаа. Санамсаргүй түүврийн аргаар Улсын нэгдсэн төв эмнэлэг, СХД-ийн болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс амьсгалын замын халдвараар өвдсөн хүмүүсээс сорьц авч шинжилгээ хийсэн юм. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 хоёр жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд болон 65 хүнд давтан шинжилгээ хийлээ. Ийнхүү нийт 369 шинжилгээнээс 18-д нь халдвар илэрлээ. Энэ 18 тохиолдол хаанаас орж ирсэн бэ гэвэл 5 дугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 хүний бид вагоноор авчирч, шинжилгээн хийхэд 18-д нь коронавирус илэрсэн гэсэн үг. Эдгээр халдвар авсан хүмүүс нь 19-52 насны хүмүүс бөгөөд 11 нь оюутан байна. Ингээд Монгол Улсад нийт 179 тохиолдол бүртэгдлээ” гэв.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account