“Хүчээ нэгтгэе” уриалгад 30 гаруй ТББ нэгдээд байна

“Хүчээ нэгтгэе”  уриалгад 30 гаруй ТББ нэгдээд байна

“Хүчээ нэгтгэе” уриалгад 30 гаруй ТББ нэгдээд байна

МАН-ын дарга У.Хүрэлсүх “Эдийн засгаа босгож, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлаа дуусгахад надад ард түмний дэмжлэг хэрэгтэй. Ийм учраас бүгдээрээ МАН-ыг дэмжиж хүчээ нэгтгэе” хэмээн уриалсныг Төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэн сонсч МАН-тай  хүчээ нэгтгэн, хамтран ажиллахаар  шийджээ.

2020 оны 6 дугаар сарын 3-нд  Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын багш нарын холбоо, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын хөрөнгө оруулагчдын холбоо, Монголын шилдэг тамирчдын холбоо зэрэг 15 төрийн бус байгууллага МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллахаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай санамж бичигт гарын үсэг зурсан.

Мөн “Хүчээ нэгтгэе”  давалгаа үргэлжилж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ноос, ноолуурын холбоо, Хөдөлмөрийн баатруудын холбоо, Монголын хүнсдийн холбоо, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Эрчим хүчний инженерүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шүхэр” холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн форум,  Либераль эмэгтэйчүүдийн холбоо, Монголын тусгаар тогнолтын 281-ын холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалах төв, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо, Карьер хөгжлийн төв зэрэг 16  төрийн бус байгууллага Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхээр МАН-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • энэ намыг дэмжихээс өөр аргагүй нь дээ

  • зарим нэр дэвшигчид нь таалагдахгүй юм

  • Хүрэлсүхийг дахиад 4 жил ажиллуулсан нь дээр байх

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account