Япон “Covid-19”-ийн вакциныг гаргахаар шаргуу ажиллаж байна

Япон “Covid-19”-ийн вакциныг гаргахаар шаргуу ажиллаж байна

Япон “Covid-19”-ийн вакциныг гаргахаар шаргуу ажиллаж байна

Японы Засгийн газар хүн амын дунд коронавирусний вакцинжуулалтыг 2021 эхний хагаст эхлүүлэх зорилт тавьсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Кацунобу Като мэдэгдлээ.

“Бид вакцинжуулалтыг хурдан эхлүүлэхийг зорьж байна. 2021 оны эхний хагаст энэ ажлыг эхлүүлэх зорилт тавиад байна” гэж тэрбээр мэдэгдсэнийг Японы олон нийтийн телевиз дамжуулжээ. Тэрбээр мөн Японы эм үйлдвэрлэгч тэргүүлэх компаниуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд коронавирусний вакцин, эм гаргана авахаар эрчимтэй ажиллаж байгааг тэмдэглэсэн байна. 

Үүнээс өмнө Эдийн засгийг сэргэээх асуудал эрхэлсэн сайд Ясутоши Нишимура мөн шинэ коронавирусний вакцин, эм гарган авах, үйлдвэрлэх ажлыг орон даяар эрчимжүүлсэн талаар мэдэгджээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусээр халдварласан хүний тоо 17700 давж, 920 гаруй нас барсан бол 15500 гаруй хүн эдгэрсэн байна гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account