Баруун аймгийн сонгогчид МАН-ын дэмжиж байна

Баруун аймгийн сонгогчид МАН-ын дэмжиж байна

Баруун аймгийн сонгогчид МАН-ын дэмжиж байна

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа.  МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар нэр дэвшин өрсөлдөж байгаа.

1990 оноос хойшхи өнгөрсөн 30 жилийн амьдралаа дүгнэж, ирэх 30 жилд Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай “Алсын хараа-2050” баримт бичгийг УИХ-аар баталж, уг баримт бичигтэй уялдуулан МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан баталсан гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уулзалтын эхэнд онцлов. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар улс орны хөгжлийн талаархи хэд хэдэн асуудалд онцгойлон анхаарч ажилласнаа хэлэв. Тухайлбал,  ард түмнээ эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахын тулд  мал аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурил, будаа, улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж ажиллажээ. Үүнийгээ үргэлжлүүлж ирэх дөрвөн жилд “Атрын-4” аяныг хэрэгжүүлж бусад хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьжээ. Дараагийн чухал ажил бол улс  орноо эрчим хүчээр хангах эхлэлийг тавьж,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эрдэнэт, Дархан хотод дулааны, эрчим хүчний цахилгаан станцуудыг барьж эхэлсэн байна. Мөн Тавантолгойд цахилгаан станцыг барихаар төлөвлөжээ. Дотооддоо нефтийн үйлдвэр барьж эхэлснээр гаднаас шатахуун авахад зарцуулдаг нэг тэрбум ам.долларыг эх орондоо үлдээж, улмаар валют болон бараа, бүтээгдэхүүний үнэ ханш буурах бүрэн боломжтой гэв.

МАН 2012 онд 17.3 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэн өгсөн ч 2016 онд 1.2 хувь болтлоо унаж, өрөнд баригдаж, төрийн сүлд доройтсон, түмний нуруу хотойсон байсан. Иймд бүх цаг үед ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэж ирсэн улс төрийн ууган хүчинд 2016 онд ард түмэн итгэл хүлээлгэсэн. Бид итгэлийг нь алдахгүй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг 1.2-оос 7.3 хувьд хүргэлээ. Санхүүгийн сахилга бат алдагдаж, улсын төсөв алдагдалтай гарч байсан бол 2018 онд сүүлийн найман жилд байгаагүйгээр ашигтай гарсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотголоо. 

Монгол Улс 2016 онд валютын нөөцгүй буюу улсын сангийн авдар хоосон байсан бол одоо 4.2 тэрбум ам.долларын нөөцийг бүрдүүлсэн. Мөн уул уурхайн орлогоосоо үр хүүхэддээ анх удаа өв үлдээсэн. “Ирээдүйн өв санд” нэг их наяд гаруй төгрөгийн хадгаламж бий болгож, Монгол Улсын Засгийн газар өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж буйд Увс нутгийн зон олон талархалтай хандаж байлаа.  

Тэрбээр дэлхий дахинд коронавируст цар тахал гарч олон мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, ажил орлогогүй болж байна. Гэхдээ монголчууд бид азтай, сайхан байна. Дотооддоо цар тахлыг алдаагүй, нэг ч хүний амь нас эрсдээгүй, тайван, сайхан нөхцөлд ажиллаж, амьдарч буйг онцлох нь зүйтэй. НҮБ-д бүртгэлтэй, тусгаар тогтнолоо зарласан улс орон дотроос дотооддоо коронавирус алдаагүй цорын ганц улс болсон гэдгийг онцлон хэлэхэд иргэд, сонгогчид алга ташин талархав.  Цаашид коронавирустэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн чангатгаж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газар, УОК хичээн ажиллахаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат нар 2016 оны сонгуулиар Увс аймагт нэр дэвшиж, итгэлийг нь хүлээсэн. Тойргийнх нь иргэд тэднийг өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо төдийгүй эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээхийн зэрэцээ шударга нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөж чаддаг тул дахин дэмжихээ илэрхийлж байна. МАН-ын дарга У:Хүрэлсүх  нэр дэвшигчдээ ноён нуруутай, бүтээлч, эдийн засгийн ухаан сайтай хүмүүс хэмээн тодотгосон. Цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийлсэн юм.

2016-2020 онд Увс аймагт МАН ямар ажил хийсэн бэ?

  • Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон.
  • Нэгдсэн халаалтын системд бүрэн шилжүүлсэн.
  • Цэцэрлэг, сургуулийн суудлын тоо нийт 1130-аар нэмэгдүүлсэн.
  • Ахмадын ордон барьсан.
  • Өлгий сумын улаан ямаа, тэс хэвшлийн адууг үүлдэр болгон батлуулсан.
  • 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байна.

Тиймээс цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн зэрэгцээ дахин бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийллээ.

2020-2024 онд Увс аймагт МАН юу хийх вэ?

  • Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана.
  • Улаангом – Ховд чиглэлийн 160 км, Улаангом – Өлгий хот чиглэлийн 300 км  хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлнэ.
  • Улаангом, Баруунтуруунд агро парк, хүлэмжийн аж ахуй шинээр байгуулж, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлнэ.
  • “Боршоо” боомтыг олон улсын боомт болгож өргөтгөж шинэчилнэ.
  • Увс, Хар ус, Хяргас нууруудыг өвөл, зуны амралт зугаалга, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, Төв Азийн олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаанд нэгдэнэ.

Жимс, жимсгэний үндэсний үйлдвэрлэлийн кластерууд байгуулж, тариалалт, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Баян-Өлгий аймгийн УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Х.Баделхан, А.Гылымхан, Т.Аубакир нарыг дэмжиж тус аймагт ажиллав.  Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах уулзалтынхаа эхэнд Ерөнхий сайд,  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрнөсөн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгсөн. Мөн 2016 оны сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, нүүр бардам уулзаж байгаагаа ч хэлсэн.

МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баян-Өлгий аймгийн дэд бүтцэд анхаарлаа хандуулж, шинээр авто зам, гүүр, үерийн далан барина гэж тусгажээ.

Тэгвэл тус намын мөрийн хөтөлбөр хөрсөн дээр бууж, эхнээсээ биеллээ олжээ.  Тухайлбал, 2016-2020 хооронд тус аймгийн Улаанхус сумын Согоогийн голын 18,7 урт метр төмөр бетон гүүр, 2,29 км хайрган хучилттай авто зам, аймгийн төвд 10,4 км шинэ авто зам, Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулжээ. Аймгийн төвийг үерээс хамгаалах 27 км далан босгон, 22 км гудамж, талбайг гэрэлтүүлэгтэй болгож, 20 км явган хүний замыг ашиглалтад оруулсан байна.

Иргэдийн хэлж буйгаар, тус аймагт МАН-аас УИХ-д нэр дэвшигч Х.Баделхан авто зам, дэд бүтцээс гадна, эрүүл мэнд, харилцаа холбоо, барилгын  салбарт өөрчлөлтийг хийж эхлүүлсэнд тун олзуурхаж  байгаа аж. Тэрбээр аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийж,  өргөтгөл эмнэлэг шинээр бариулж байна. Нэгдсэн эмнэлэг нь сүүлийн 30 жил огт засвар үйлчилгээ авч байгаагүй ажээ.Мөн аймагт авто вокзал, оношилгооны төвийг ашиглалтад оруулж, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн  байртай болгосон байна.

Баян-Өлгийчүүдийн хэлж буйгаар, МАН-ын Засгийн газар  хөрөнгө оруулалтыг шийдэж, ард түмэн, айл өрх рүү чиглэсэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж байгаа.Мөн аймагт нь  олон жил хийгдээгүй бүтээн байгуулалтуудыг  өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн, Мянганы замыг үргэлжлүүлэн барихаар болсонд талархаж байгаа аж.  Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгууд барьсан, аймгийн бүх замыг шинэчилсэн. Хүнд даацын автомашиныг ОХУ руу гарах гүүрэн гарцыг барьж байгаа гээд олон бүтээн байгуулалтыг Баян-Өлгийд хийжээ.  Түүнчлэн аймгийн төвийг үерээс хамгаалах далангууд барьж эхэлсэн нь  2021 онд ашиглалтад орно. У.Хүрэлсүхийн  Засгийн газар ахмадуудын тэтгэврийн зээлийг дарж өгсөн, залуучуудыг  ажилтай залгуулсанд  маш их баяртай байгаагаа илэрхийлж байв.

МАН 2020-2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баян-Өлгий аймагт дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүнд,

  • Инженерийн шугам сүлжээнд холбогдсон 2000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
  • Шинээр дулааны станц, нисэх буудал, хүүхдийн ордон, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг барина.
  • Өлгий-Улаанхус-Цэнгэл, Толбо-Дэлүүн, Өлгий Хотгорын уурхай чиглэлийн хатуу хучилттай авто зам барина.
  • Чөлөөт бүсийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж,  хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
  •  Өлгий суманд цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна.
  • “Шинэ Өлгий” хот байгуулалтын төсөл хэрэгжүүлнэ.

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж, МАН-аас тус аймгийн 16-р тойрогт нэр дэвшсэн С.Бямбацогт, О.Батнасан, Ц.Цогзолмаа нарыг багаар нь дэмжихийг уриалж, иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтын эхэнд иргэдийн зүгээс Ерөнхий сайдад хандан, дэлхий даяар цар тахлын халдвар гарсан үед төр шиг төртэй байж ард иргэдээ хамгаалж байгаад талархал илэрхийлэв. Тэр дундаа гадаадад байгаа иргэдээ боломжоороо татан авч байгаад олон ястан үндэстний өлгий нутаг болсон Ховд аймгийнхан баярлаж, талархаж буй ажээ. Ерөнхий сайд харин ДЭМБ-ын захирлын хэлсэн үгнээс иш татаж, үндэсний төвшинд эв нэгдэл, олон улсын түвшинд хамтын ажиллагаа чухлыг уламжлав. Монголчууд бид дотооддоо энэ аюулт өвчнийг алдаагүй, нэг ч хүн дотоодоос өвдөөгүй, хүний амь нас эрсдээгүй байгаад Ерөнхий сайдын хувьд баяртай байгаагаа ч хэлэв. Төр, засгийн шийдвэр, дүрэм журмыг ойлгож ухамсарлан, ягштал биелүүлж байгаа нийт ард иргэд, ховдчууддаа  Засгийн газар, Улсын онцгой коммисын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон энэ удаа дэвшүүлж буй хөтөлбөрөө танилцуулахад ард иргэд талархан дэмжиж байв.

Учир нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа Ховдод биелүүлж чаджээ. Тухайлбал,  Мөст сумын төв хүртэлх 20,3 км хатуу хучилттай авто зам, Цэцэг сумын төвийг Хөшөөт-Ярант чиглэлийн авто замтай холбох 4,9 км хатуу хучилттай авто замын ажил дуусах шатандаа оржээ.  Мөн энэ онд Жаргалант сумын Наран багт 1,7 км хатуу хучилттай зам тавьж, уулын бүсийн Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээг хийж байгаа аж.  Монгол, Белгийн Вант улсын Засгийн газрын хоорондын 6.4 сая евро буюу 18 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж 128 зүслэг бүхий томограф, Apelem брэндийн рентген аппарат, МRI, хүчилтөрөгчийн үйлдвэр зэрэг 53 нэр төрлийн 102 ширхэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд суурилуулсан байна.

“Шинэ Ховд” төслийн хүрээнд 2030 он хүртэл нийт 69 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт 4-5 том төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ховд аймаг мах боловсруулах үйлдвэртэй болсон бөгөөд өдөрт 2-3 тонн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэрийг 2019 онд нээжээ. Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх  “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн усан цахилгаан станц, цемэнтийн үйлдвэр зэргийг барьж, иргэдийг ажлын байртай болгосонд иргэд  талархаж байна.

МАН 2020-2024 онд хийх ажлын мөрийн хөтөлбөртөө Ховд аймагт дараах ажлуудыг хийхээр тусгаад байна.

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 900
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600
  • Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-500
  • Түрээсийн орон сууц- 200

2. Ховд аймгийг шинэ шатанд гарган хөгжүүлэх “Шинэ Ховд- хөтөлбөр хэрэгжүүлж, Ховд их сургуулийг баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгаа,  технологийн төв болгон хөгжүүлж, их сургуулийн дэргэд олон улсын чанар, стандартад нийцсэн  байгуулна.

3. Баруун бүсийн барилгын материалын нэгдсэн лаборатори болон Ховд-Эко цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулна.

4. Дулааны станцыг өргөтгөж, цэвэр, бохир усны усны төв магистрал шугамуудыг шинэчилж, аймгийн төвийн гэр хорооллын 5200 айл өрхийн 50 хувийг дэд бүтцэд холбох “Хашаандаа сайхан амьдарцгаая”, сумдыг инженерийн нэгдсэн дэд бүтцэд холбох “Сумын хөгжил” хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.

5. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна.

6. “Ховд агро парк” цогц төслийг хэрэгжүүлж, Эрдэнэбүрэн, Булган, Мянгад, Буянт сумдад 2000- 5000 га газарт услалтын систем байгуулна.

7. Жилд баруун бүсийн нэг сая толгой малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох “Ховд үйлдвэр, технологийн парк” байгуулж, 500 ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө.

8. “Ховд” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгож, Говь-Алтай – Ховд – Баян-Өлгий чиглэлийн авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний Ховд цогцолбор байгуулна.

9. Нийслэлээс 1000 км-ээс дээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бүсийн нэмэгдэл олгоно.

10. “Нефть боловсруулах үйлдвэр” байгуулж, шатахууны үнийг төвийн бүстэй адил болгон хямдруулна.

Create Account



Log In Your Account