Сонгинохайрхан бүтээн байгуулалтаараа тэргүүлжээ

Сонгинохайрхан бүтээн байгуулалтаараа  тэргүүлжээ

Сонгинохайрхан бүтээн байгуулалтаараа тэргүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргоос эхлүүллээ. Тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал, хөтлөгч, продюсер П.Анужин нарыг нэр дэвшүүлсэн. УОК-оос гаргасан коронавирусээс урьдчилан сэргийлэх журмыг чанд сахин мөрдөн иргэд, сонгогчид бүгд амны хаалт зүүж, 1.5-2.0 метрийн зайтай суун уулзалтаа зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 1500 эрдэмтэн, судлаач, салбар бүрийн төлөөллийн санал дүгнэлт, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулж баталсан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигтэй намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг  уялдуулсан гэдгийг уулзалтын эхэнд тодотголоо. Мөн Ерөнхий сайд “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрийг  хөгжлийн бодлогын  “Алтан гадас” одтой адилтгав.  Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Сонгинохайрханчууд МАН-д итгэл хүлээлгэсэн учраас УИХ, нийслэл, дүүргийн хэмжээнд гар нийлэн хамтран ажиллажээ. Үүний  үр дүнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн нийт бүтээн байгуулалтаар Сонгинохайрхан дүүрэг улсын хэмжээнд тэргүүлжээ. Тодруулбал, 2013 онд улсаас 31 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан бол 2019 онд үүнийг 100 гаруй тэрбум төгрөгт хүргэжээ. Нийслэлийн түвшинд ч ялгаагүй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 15 тэрбум төгрөгийг 26 тэрбумд хүргэсэн аж.  

Хэрэв 2016 оны сонгуулиар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын зургаан гишүүн, нийслэлд есөн төлөөлөгчийг багаар нь сонгож, итгэл хүлээлгээгүй бол тус дүүрэгт ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэхгүй байсан гэдгийг олон сонгогч  онцлон хэлж байлаа.

Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан хамгийн олон хүн амтай, ялангуяа гэр хороолол ихтэй учраас шийдвэрлэх асуудал олон байдаг. Иймд мэдлэг боловсролтой, хариуцлагатай, хэлсэн үгэндээ эзэн болж, хийсэн ажлаараа  сонгинохайрханчуудын итгэлийг хүлээсэн  УИХ-ын гишүүдээ 28 дугаар тойрогт дахин илгээжээ. Мөн  өрх гэр бүл, ялангуяа эмэгтэйчүүдэд тулгарч буй саад бэрхшээлийн голыг олж харан зөвөөр шийдвэрлэхэд дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулах чадвартай, нарийн мэдрэмжтэй  П.Анужинг нэр дэвшүүлсэн гэдгээ МАН-ын дарга онцлов.

МАН ирэх дөрвөн жилд тус дүүрэгт томоохон бүтээн байгуулалтыг дахин эрчимтэй өрнүүлэхээр хэд хэдэн зорилтыг мөрийн хөтөлбөртөө онцлон тусгажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай хороодод шинээр барьж, олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан хоёроос доошгүй сургууль байгуулах, иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс тав тухтай хүргэх орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бизнес инкубатор төв бүхий “Толгойт дэд төв”-ийг ашиглалтад оруулж, шаардлагатай байршлуудад бичил дэд төвүүд байгуулахаар тусгажээ.  

Мөн орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар өргөжүүлж, иргэдийг орон сууцаар хангах, халаалтын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн болон хэсэгчилсэн эх үүсвэрт холбох зорилтод иргэд талархалтай хандаж байлаа. Монгол Улс бол газрын баялгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа дэмжин хөгжүүлэх ёстойг Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Жамбалдорж онцлон захиж, МАН-д амжилт хүсч багаар нь дэмжихийг залуучуудад уриаллаа. 

Create Account



Log In Your Account