Л.Наранбаатар: СЕХ З.Энхболдод худалдагдсан байна

Л.Наранбаатар: СЕХ З.Энхболдод худалдагдсан байна

Л.Наранбаатар: СЕХ З.Энхболдод худалдагдсан байна

Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр СЕХ-ны үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн боловч хууль бусаар хасагдсан гэж үзэж байна. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлэхээр ирсэн” гэлээ. Мөн “Лүндэгийн Наранбаатар миний бие Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ бүдүүлгээр хулгайлуулсан иргэн байна. СЕХ маш бүдүүлгээр Баянзүрх дүүргийн УИХ-ын 22 тойргийн иргэд, мөн миний сонгох, сонгогдох эрхэнд халдлаа. Энэ хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж БЗД-ийн 22 дугаар тойргийн иргэд, Хүний төлөө намын дарга X.Бат-Ялалт, Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа, мөн 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооныхон нар ирсэн байна. СЕХ худалдагдсан байна. Шулуухан хэлэхэд СЕХ З.Энхболдын гар хөл болж ажиллаж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг  З.Энхболд УИХ-ын дарга байхдаа томилсон.  Сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа дэд дарга Байгалмааг  СЕХ-нд оруулсан. Ч.Содномцэрэн та  З.Энхболдтой найз байж болно. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй. Хэрвээ миний асуудлыг шүүх нэн даруй авч хэлэлцэхгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ” гэв.

Ц.Болд

Create Account



Log In Your Account