Г.Ёндон сайдыг улираан ажиллуулах хүсэлт гаргаж байна

Г.Ёндон сайдыг улираан ажиллуулах хүсэлт гаргаж байна

Г.Ёндон сайдыг улираан ажиллуулах хүсэлт гаргаж байна

МЭДЭГДЭЛ

Коронавирусыг дотроо алдсан нэн эгзэгтэй бөгөөд эрсдэлтэй үед Монгол хүмүүс  бие биеэ ямар их энэрч хайрладаг, цагаан цайлган сэтгэлтэй, харин түүнийг нь хэдхэн нөхөр яаж ашиглаж улс төр хийж завхруулж болдгийг харж авлаа.

Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйлдлээс болж салбар хариуцсан сайд, дарга нар нь огцордгийг харж битүүхэндээ атаардаг байсан юм. Тэр жишгийг манай шинэ үеийн улс төрчид үзүүлж эхлэв. Гэхдээ цар тахлаас улбаатай эдийн засаг, нийгмийн уналтын үед асуудалд арай нухацтай хандах ёстой гэж үзэж байна.

Улс төрийн ч гэмээр, үнэхээр цаг үеэ мэдэрсэн хариуцлагын ч гэмээр үйл явц асар хурдан шийдэгдэж, бид бүхний олонхийн итгэлээ хүлээлгэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон нь улс орны нөлөө бүхий чухал салбар болох геологи, уул уурхайнханд харамсал төрүүлж байна. Мэргэжлийн салбарыг мэргэжлийн хүн удирдан  олон талт үйл ажиллагаа эхлүүлсэн цагаас  энэ салбарт олон эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж эхэлсэн юм. Мэргэжлийн хүмүүс болон салбарын олон нийтийн байгууллага, хувийн хэвшилийнхтэйгээ төр яаж хамтарч болдогийг харуулсан цаг хугацаа байв.   

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед мэргэжлийн сайдаар ахлуулсан баг хамт олон, энэ ахархан цаг хугацаанд мэргэжлийн чухал чухал ажлын эхлэлийг тавьсан юм. Нэг жишээ татахад л энэ хүнд үед ажлын байраа хадгалж, төлөвлөгөөт зорилтоо ханган биелүүлж, улсын эдийн засгийг даан ажиллаж байгаа гадаад, дотоодын компаниудыг урамшуулан ажиллаж байгаа нь салбарынханд итгэл, үнэмшил, урам зориг төрүүлсэн билээ.

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг хүлээн авч болох ч, салбартаа шинэ гэрэл гэгээ нэмж, хөгжил, дэвшлийн суурийг тавьж байгаа мэргэжлийн сайд Г.Ёндонг үлдээх нь МАН-ын чухал хариуцлагатай  шийдвэр болно гэж үзэж байна.

Геологи, уул уурхайн салбарын хамт олон Г.Ёндон сайдтайгаа ойлголцож, хамтарч эхлүүлсэн ажлаа дуусгамаар байна, түүнчлэн Оюу толгойтой холбоотой маргаан дагуулсан олон асуудлыг шийдвэрлэвэл зохих энэ цаг үед сайдаа солих нь гарман дээр морио юүлэхтэй адил асуудал бус уу.

МАН-ын шийдвэр гаргах түвшний эрхэм Та бүхнээс геологи, уул уурхайн салбарын нөхцөл байдлыг чухалчлан үзэж, мэргэжлийн сайд Г.Ёндонг шинэ байгуулагдах Засгийн газартаа улираан ажиллуулахыг хүсэж байна, сайд маань та бүхний итгэлийг салбарын хамт олны амжилт бүтээлээр хариулах болно.

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ ТББ,

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ ТББ.

2021 оны 1 дүгээр сарын 22

cэтгэгдэлүүд
  • дэмжиж байна

  • Хамгийн чадваргүй сайд байсан. Улираах шаардлагагүй. Ёндон шиг үлбэгэр, шийдэмгтй бус хүн хөгжлийг хойш татна уу гэхээс урагш ахиулах юч хийхгүй. Хурдтай эрч хүчтай залуу хүнээр солих хэрэгтэй

  • Estoi demii shv garaas ni ym garaxgui ulbagar bas uuriiguu aimar umuurdug, uuriinhuu zuvuur zutgedeg, huuhduudiinhe tulburiig tuluulchixed ichix ch vgvi setgvvlch narluu shar medee ene ter ged. Es zuigui uls turch bish zvger guitsetgegch

  • Явуулдагаараа явуулаад залуу боловсон хүчинд итгэх хэрэгтэй. Хөгшин гарууд бол заавал хэн нэгнээс хамааралтай шийдэмгий бус. Энэ Ёндон дав бишээ.

  • ёстой мундаг сайд. өөрчлөх хэрэггүй шүү

  • Мэргэжлийн хүн өөр юм байна лээ. Үлдээх хэрэгтэй

  • Энэ хүн шиг хүн л салбарыг авч явна даа

  • Ёстой мундаг хүн сайдаар үлдээх нь зөв

  • Тулхтай хүн ш дээ үлбэгэр гэж юугаа яриад байгаан

  • сумьяаг бодвол мэргэжлийн хүн. Мэргэжлийн хүн гэлгийг хүмүүс ойлгохгүй байна аа. Мэргэжлийн хүн өөр гэдгийг салбарын хүмүүс нь хэлээд өгнө. Тэр өөрийгөө өмөөрдөг гээд байгаа хүмүүст хэлэхэд салбараа өмөөрдөг гээд ойлгочих энэ хүнд үед бид энэ салбарын хүчээр амьд байгаа юм шүү. Хамгийн хүнд хүчих ачааг энэ салбарыхан үүрч байгаа. Гэтэл зүгээр хов хийж хор найруулдаг нь олон долоон юм яриж нэр хүндийг нь унагаадаг. Салбартаа салбараа мэддэг хүн байх нь зөв шүү. Сумьяагийн бантагаас салаагүй байхад дахиж нэг бантаг битгий оруулж ирэх гээд бай. Энэ улс орон чинь сүйрлийн ирмэгт байна.

  • Yostoi chadvargui said …..ajlaa medehgui toirch zugtsan dandaa dooshoo harj yaridag hiimorgui er…. haragddag ym ajlaa ugsun deer dee ……

  • өө дэмжинээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account