Б.Амархүү: Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ

Б.Амархүү: Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ

Б.Амархүү: Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр хоёр жилийн ял сонссон билээ. Тэгвэл авьяаслаг дуучин маань саяхан магадлангаар суллагдсан байна. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Сайн байцгаана уу, сайхан хаваржиж байна уу? Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ хуулийн хариуцлага хүлээсэн билээ.Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургаал, болон надад УХААРАЛ хайрласан. Би АРД ТҮМЭНДЭЭ, ҮЗЭГЧИДДЭЭ, ЭХ ОРОНДОО хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, ЗАЛУУЧУУДЫНХАА ЗӨВ АМЬДРАЛ-ын төлөө тууштай өргөх болно.Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсч байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ” хэмээн Монгол түмэндээ сэтгэлийн үгээ хэллээ.

cэтгэгдэлүүд
  • амжилт

  • тоглолтоо хийгээрэй

  • дэмжинээ

  • итгэж байна

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account