Монголын дөрвөн эмэгтэй бөх олимпийн эрхээ аваад байна

Монголын дөрвөн эмэгтэй бөх олимпийн эрхээ аваад байна

Монголын дөрвөн эмэгтэй бөх олимпийн эрхээ аваад байна

Зуны олимпын XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээнд бямба гарагт хүчээ сорьсон манай эмэгтэй 5 бөхөөс 4 нь Токиог зорих эрхтэй болов. Казахстаны Алматы хотод үргэлжилж байгаа тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Женко” клубын тамирчин ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар Токио-2020 олимпын эрх авлаа.

“Афин-2004”, “Лондон-2012” олимпын наадамд оролцсон, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт,  39 нас хүрч байгаа О.Бурмаагийн жинд 5 бөх тойргоор барилдахад Киргизийн Айпери Медет Кызыд оноогоор цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Поожаг 3:1-ээр, БНСУ-ын Жон Сёо Йоныг 6:3-аар дараалан ялж, эрхийн төлөөх барилдаанд Узбекистаны Ш.Эльеваг хашир туршлагаар илүүрхэн цэвэр ялж, 8 жилийн давтамжтай олимпын эрх авч чадлаа.

Монголын эмэгтэй бөхчүүд ийнхүү 2 алт /Б.Болортуяа, Б.Хонгорзул/, 2 мөнгө /Ц.Намуунцэцэг, О.Бурмаа/, нэг хүрэл /С.Цэрэнчимэд/ медальтай, олимпын 4 эрх авч, нийт 5 /С:Батцэцэг/ эрхтэй болов. Харин 62 кг-д С.Цэрэнчимэдийн хувьд тавдугаар сард Болгарт болох дэлхийн тэмцээнээс эрх авах хариуцлагатай даалгавар ногдлоо. Азиас олимпын наадмын эмэгтэйчүүдийн төрөлд Япон, БНХАУ бүтэн багаараа, Монгол 5, Казахстан, Энэтхэг, Киргиз тус бүр 3 эрх аваад байна.

Ази тивээс олимпын эрх авсан эмэгтэй бөхчүүд:

50 кг: Юи Сүсаки /Япон/, Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа , Татьяна Аманжол /Казахстан/

57 кг: Болдсайханы Хонгорзул, Аншу /Энэтхэг/

62 кг: Жиа Лон /БНХАУ/, Сонам Малик /Энэтхэг/

68 кг: Зоу Фенг /БНХАУ/, Меерим Жуманазарова /Киргиз/

76 кг: Айпери Медет Кызы /Киргиз/, Очирбатын Бурмаа

Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх Монголын 5 бөхийг танилцуулбал, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө гэж МОНЦАМЭ мэдээллээ.

cэтгэгдэлүүд
  • баяр хүргэе

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account