Г.Ариунбаатар: Бүгд ухамсартай байхгүй бол олон зүрх зогсох нь!

Г.Ариунбаатар: Бүгд ухамсартай байхгүй бол олон зүрх зогсох нь!

Г.Ариунбаатар: Бүгд ухамсартай байхгүй бол олон зүрх зогсох нь!

“Ковид-19”-ын халдвараар  Монгол Улс Ази тивдээ тэргүүлж эхэллээ. Өнгөрөгч нэг хоногт л гэхэд 1340 тохиолдол шинээр бүртгэгдэж,  дахин гурван хүн нас барлаа. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн ярьснаар хаа хаанаа маш анхаарал сэрэмжтэй байхгүй бол үхэл цаашид ч нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа гэнэ. Байдал ноцтой болж эхэлсэн учраас олны танил эрхмүүд ч олон нийтэд хандаж сонор сэрэмжээ дээшдүүлж, хариуцлагатай байхыг уриалж эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар цахим хуудсаараа дамжуулан “Ойр тойрны найз нар өвдсөн байна! Маш хүнд! Аймаар юм байна л гээд байна! Зарим нь ярьж чадахгүй ханиалгаж шоконд орж байна! Бид өвчиллөөрөө дэлхийд тэргүүлээд эхэлж! Хүн бүр ухамсартай л байхгүй бол цаашид олон зүрх зогсох нь ээ!’ гэж монголчууддаа анхааруулсан байна.

С.Болд

cэтгэгдэлүүд
  • үнэхээр хэцүү өвчин шүү!

  • иргэд сайн ойлгохгүй байна. гудамжинд дураараа тоглож, алхаж явж байна. хатуу хөл хорио гэж яг юуг хорьсон юм. өвдчөөд төр засаг эмнэлэгтээ эмнэлгийн ажилчдад бүх буруугаа түлхдэг улс монголоос өөр алга. гудамжинд эргүүл хийж байгаа нь машин шалгахаас энгийн иргэдийг шаардлага тавихгүй байна

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account