Хөл хорихгүй, вакцинжуулахгүй бол халдвар 31 мянгад хүрнэ

Хөл хорихгүй, вакцинжуулахгүй бол халдвар 31 мянгад хүрнэ

Хөл хорихгүй, вакцинжуулахгүй бол халдвар 31 мянгад хүрнэ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК-т хүргүүлсэн талаар мэдэгдэв. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Хөл хориог  тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл  7 хоногоор сунгавал өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 орчимд хүрч буухаар байна. Харин дахин 14 хоногоор хатуу хөл хориог сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэхээр судалгааны дүн гарсан байна. Хэрвээ ямар ч хөл хорио тогтоохгүй, вакцинжуулахгүй байх юм бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэх тооцоо гарсан. Хөл хорионы хугацаа урт байх тусмаа халдварын тархалт тууштай буурна” гэлээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account