Дураараа авирладаг эрүүл бус сэтгэлгээтэй хатуу тэмцье

Дураараа авирладаг эрүүл бус сэтгэлгээтэй хатуу тэмцье

Дураараа авирладаг эрүүл бус сэтгэлгээтэй хатуу тэмцье

15 дугаар хороолол. “Жуков” худалдааны төв. 60 гаруй насны эмэгтэй орж ирэв. Үүдэнд нь суусан халдвар, хамгааллын хувцастай хүн халуунаа үзүүлж, гараа ариутгаж орох ёстой гэвэл нөгөө эмэгтэй тас загнаад дайраад орчихлоо.

…Хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр 27 орчим насны хоёр хүүхэн тамхи татан сууна. Нэг нь маскаа авчихаад шүлсээ хаяна. “Наана нь хүүхэд тоглодог юм. Эмэгтэй хүмүүс байж наад шүлсээ болиоч” гэвэл “Танд хамаагүй” гэж нөгөөх л жижүүрийн эргүү үгээ хэлэв. Халдварт өвчинтэй хүн шүлсээ хаях ямар хор уршигтайг уншаагүй юмаа гэхэд байнга хэрэглэдэг фейсбүүкээрээ ч болов харсан баймаар юм. Харамсалтай нь бусдын нялх үр хүүхдэд халдварт өвчин тараах вий гэдэг болгоомжлол, тийм сэтгэл өчүүхэн ч алга.

…Оройны 20 цаг. Эр, эм хоёр /хүүхэдтэйгээ/ төв замаар явж байна. Эмэгтэй нь “Байжээ, энд шээчихье” гэх мөртөө зогсч байгаа машины цаагуур орлоо. Улаанбаатарын хөрсний бохирдол эрүүл ахуйн талаар ямар ч ойлголтгүй бүдүүлгийн туйл хүмүүсийн дураараа, амиа бодсон, балмад үйлдлээс үүдэлтэйг мэдэхгүй хүн үгүй. 21 дүгээр зуун гараад 20 гаруй жил өнгөрчихөөд байхад аль 90-ээд оны сэтгэлгээтэй хүмүүс олон байгаа нь даанч эмгэнэлтэй. Эцэг, эхийнх нь зан төлөвшил, аливаад хандах хандлагаас, амьдралын орчноос хүүхэд залуус, шинэ үеийнхний маань хүмүүжил, төлөвшил хамаараад байгаа учраас нийгмийн бичигдсэн болоод бичигдээгүй хуульд захирагдаж өгөхгүй байна! Миний эрх чөлөө бусдын эрх ашгаар хязгаарлагдана гэдгийг огт мэдэхгүй цоо шинэ үе өсөн бойжиж байна!

Тэдний чаддаг юм нь бэлэн юм нэхэх, бүхнийг шүүмжлэх, гутаах, доромжлох, бас дураараа авирлах. Өөр энэ улсад гийгүүлж байгаа юм огт алга! Сонгуульд санал өгөхдөө хүртэл үзэл бодлоороо бус мөнгө харж байж хэнийг, аль намд дугуйлахаа шийддэг гаж сэтгэлгээтэй хэсэг бүлэг бий болчихлоо. Цаашдаа вакцин хийлгэхдээ ч өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө гэдэг үүрэг ухамсраар бус ямар нэгэн материаллаг хөшүүрэг шаарддаг жишиг тогтох вий гэж эмээж байна. Хэлээд толгой нь юм хүлээж авахгүй нийгмийн дайснуудад хүн бүр шаардлага тавих цаг болж! Төр ямар нэгэн арга хэмжээ авахаас өөр арга алга!

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • маш зөв бичсэн байна

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account