Х.Баттулга 11 гишүүнтэйгээ өөр нам байгуулах гарц байна

Х.Баттулга 11 гишүүнтэйгээ өөр нам байгуулах гарц байна

Х.Баттулга 11 гишүүнтэйгээ өөр нам байгуулах гарц байна

Улстөр ойлгомжгүй байж болно. Гэхдээ АН доторх асуудал арай л дэндүү ээдрээтэй, ойлгомжгүй байна. Хамгийн гол нь тус нам дотоод зөрчлөөсөө болж хагарч байж өөрсдөөсөө бурууг хайхын оронд МАН руу, бүр тодруулбал У.Хүрэлсүх рүү бүх бурууг чихэж байгаа нь хачирхалтай гэмээр улстөр.

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь АН-ын 11 гишүүн бол Х.Баттулгын захиалгаар Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх зорилготой байгаа нь тодорхой болсон. Тэд нэр дэвших шаардлагыг хангаж чадалгүй унасан шалтгаанаа МАН-аас хайж байгаа хэр нь С.Эрдэнэ тэргүүтнийг буруутгаж байгаа. С.Эрдэнэ нар далдуураа МАН-тай хуйвалдаж Х.Баттулгыг унагасан гэж буруутгасаар байна.

Гэтэл МАН-тай хуйвалдаж, У.Хүрэлсүхийн тоглоомонд орсон гэх хардлагын эзэн С.Эрдэнийн тал нь мөн л бүх бурууг У.Хүрэлсүх рүү дайж байгаа нь нам доторх хагарлын шалтгаанаа бусдад нялзайж байгаа арга ядсан хэрэг л дээ.С.Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг захиалгаар гарч ирсэн Х.Баттулгын гар хөл гэж нэрлээд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийн төлөө талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа нэртэй хэвтэж байгаа улс гэж шулуухан цоллосон. Яг үнэндээ АН УИХ-д суудалтай болсны хүчинд С.Эрдэнэ өнөөдөр нэр дэвших эрхээ олж авсан биз дээ? Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хуулийн бодлогын зөвлөх нь байсан Ч.Өнөрбаяр С.Эрдэнийн талын АН-д үйлчлэх нь тодорхой бөгөөд цуглаан дээр хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг устгахын тулд бүх хүчээ дайчилж байна” гэх мөртөө мөн л “Хүрэлсүхээ чи амжихгүй шүү” гэх зэргээр сүржигнэсэн нь шог байлаа. Тэр хүн намынхаа эв нэгдлийг сарниулагч буруутныг олсон хэр нь яаж зүгээр байх вэ гэсэн шиг эрх баригч намын дарга руу дайрч байгаа нь учир мэдэх хүмүүст бол инээдэмтэй сонсогдсон. C.Эрдэнийн АН-ын дарга М.Тулгат ч “Х.Баттулга ардчиллыг, АН-ыг устгах гэж байна” гэж мэдэгдээд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй Х.Баттулгын талынхан дээр очоод хөөгдөөд явсныг бүгд харсан. АН хэмээх том улстөрийн хүчин лидерүүдээсээ болж хоёр хуваагдсанд МАН, У.Хүрэлсүх буруугүй нь хэнд ч ойлгомжтой баймаар. Одоо тус нам учраа олохын тулд Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр нэг нэгэндээ буулт хийх гарц байна. Энэ нь бүтэхгүй гэвэл Х.Баттулга УИХ дахь 11 гишүүнээ аваад өөр нам байгуулах л үлдлээ. Угаасаа нөгөө тал нь ЖАН гэдэг албан бус нэр томъёо хайрлачихаад байна.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • яг үнэн

  • УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүгдээрээ Баттулгыг дагаад нам байгуулчихвал С.Эрдэнэ нэр дэвших чадамжгүй болно

  • хэл амаа ололцоо

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account