2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга гаруй сорьцод шинжилгээ хийснээс  2188 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа. 

Эдгээрийн 1498 нь нийслэлд, 683 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Мөн эмнэлгээс шалтгаалсан халдвар 7 байгаа юм.

Орон нутагт батлагдсан халдварын тохиолдлыг задалбал, Орхон аймагт 45 , Дархан-Уул аймагт 32, Хөвсгөл аймагт 31, Сэлэнгэ аймагт 27, Булган аймагт 16, Ховд аймагт 6, Хэнтий аймагт 41, Төв аймагт 63, Архангай аймагт 49, Дорнод аймагт 3, Дундговь аймагт 45, Өвөрхангай аймагт 30, Говь-Алтай аймагт 61, Баянхонгор аймагт 173, Увс аймагт 11, Баян-Өлгий аймагт 1, Ховд аймагт 14, Завхан аймагт 13, Говьсүмбэр аймагт 9, Сүхбаатар аймагт 27,  тохиолдол тус тус бүртгэгджээ.

Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн олноор цугларсан газар очихгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас давтан сануулав. 

Өнөөдрийн байдлаар, манай улсад “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 76 084 боллоо. Харин  496 хүн сүүлийн 24 цагт эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт  56 947 хүн эдгэрчээ.   

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 10 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 361 хүн эндээд байна.

Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 8538 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 59 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол үлдсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байгаа аж гэж МОНЦАМЭ мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account