Генсек, Ерөнхий сайд хоёрын хэн нь МАН-ын дарга болох вэ?

Генсек, Ерөнхий сайд хоёрын хэн нь МАН-ын дарга болох вэ?

Генсек, Ерөнхий сайд хоёрын хэн нь МАН-ын дарга болох вэ?

Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөлөө. Залгаад МАН-ын даргын буухиа эхэллээ. Одоогоор тус намын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар битүүхэндээ өрсөлдөж байгаа нь нуугаад байх асуудал биш болжээ. Д.Амарбаясгалангийн хувьд 2020 оны УИХ-ын сонгууль, бас Ерөнхийлөгчийн сонгуульд намаа сайн удирдсан гэдэг үзүүлэлтээр илүү магадлалтай харагдаж байгаа. Өөрөө ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн Ерөнхий менежерийн үүргийг чамбай гүйцэтгэсэн гэдэг сайшаал магтаалын үгийг харамгүй сонсч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Намын дарга Ерөнхий сайд байх нь илүү оновчтой хувилбар” гэж хэд хэдэн удаа тодорхой мэдэгдсэн. Үүнээс үзвэл энэ хоёр залуу дээр гол өрсөлдөөн өрнөх нь тодорхой болчихлоо.

У.Хүрэлсүх  Засгийн газрын тэргүүний албаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн. Ер нь ч улстөрд татаж, дэмжиж оруулсан ах нь шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн улстөрийн хурц ширүүн акцийн цаана “том ахынх нь бодлого, зорилго байсан гэгддэг. Үүнээс харвал одоогийн Ерөнхий сайд яах аргагүй У.Хүрэлсүхийн залгамжлагчаар тодорсон мэт харагдаж байгаа. Гэхдээ У.Хүрэлсүх МАН-ын дарга болсныхоо дараа Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаар улираан ажиллуулахаар шийдвэрлэж, итгэл хүлээлгэсэн. Тэгээд бодохоор хоёр залуу улстөрчийн хэн нь илүү дэмжлэг авч 100 жилийн түүхтэй улстөрийн ууган хүчний жолоог атгахыг одоогоор хэлэхэд эрт байна. Мань хоёрын хувьд тус тусдаа кампанит ажилдаа орсон нь ойлгомжтой асуудал.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • Амараа дээрээ

  • арай өөр нас намбатай хүн дээр

  • харахад л сүр бараатай соц үеийн дарга шиг имижтэй хүн хэрэгтэй

  • 60 настай хүн яагаад болж болохгүй гэж?

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account