Ё.Баатарбилэг: Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээх ёстой

Ё.Баатарбилэг: Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээх ёстой

Ё.Баатарбилэг: Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээх ёстой

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар гэх юм уу, тодорхой нэр бүхий аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүстэй холбоотой мэдээллүүд мөрдөн байцаах шатанд гараад явчихдаг, дэлгэрээд явчихдаг. Хаанаас эх сурвалж байдаг вэ гэхээр  хууль хяналтын байгууллагын мөрдөн байцаах шатны үйл ажиллагаанаас мэдээлэл алдагддаг. 2017 онд Прокурорын тухай хууль хэлэлцэгдэж байхад мөрдөнг  шинээр байгуулах ёстой. АТГ-ын дэргэд мөрдөн байх  нь буруу юм гэдэг асуудал яригдаж байсан. Энэ бол прокурорын хэрэг зөрчилд  тавьж байгаа хяналтыг мөрдөх биш  хууль хяналтын байгууллагуудын мөрдөстөнгүүдтэй холбоотой хэргийг мөрдөн байцаадаг байгууллага шүү дээ. АТГ мөрдөнгөө дэргэдээ байх ёстой гэж бодож байна. Дотроосоо ялзрах вий гэж би болгоомжилж байна. Прокурорын дэргэдэх мөрдөн шалгаад явдаг байсныг сүүлд хүчээр АТГ руу өгсөн юм л даа” гэлээ.

С.Сүлд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account