Ж.Батсуурь: Би Г.Занданшатар шиг архи уудаггүй

Ж.Батсуурь: Би Г.Занданшатар шиг архи уудаггүй

Ж.Батсуурь: Би Г.Занданшатар шиг архи уудаггүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг өнөөдөр намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр АН-ын бүлгээс хөөжээ. Үүнтэй холбогдуулж сэтгүүлчид түүнээс байр суурийг сонирхох үед тэрбээр УИХ-ын даргыг удаа дараа согтуу явж байсан гэж мэдэгдэв.

Сэтгүүлч: Таныг удаа дараа хуралдааны танхимд согтуу сууж байсан гэх яриа гарсан?

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Намайг удаа дараа хуралдаанд согтуу суусан гэж ярьж байна лээ. Энэ бол УИХ-ын дарга Г.Занданшатартай холбоотой асуудал. Би хувьдаа Г.Занданшатарыг  хурлаа огт удирдаж чадахгүй байна гэж бодож байна. 62-ын бүлэгт энэ хүнээс  дээр УИХ-ыг удирдах  хүн бий. Өөрөө согтуу явж байдаг шигээ намайг өөртэйгээ адилтгаж бодож байна. Хавар өлсгөлөнгийн үед талбай дээр гарч ирэхдээ шал согтуу,  хэл нь тагнайгаа олохгүй,  хөл нь талбайгаа олохгүй явж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийг  тангараг өргөх үед мөн хэл нь тагнайгаа олохгүй үгээ солиод Халтмаагийн Хүрэлсүх гэж монголчуудын өмнө шившигээ дэлгэж байсан хүн. Үүнийг нь хэлэнгүүт өөртэйгээ адилтгаж намайг архи уудаг гэж байна лээ.  Өөрөө байнга шахуу согтуу байдаг. Би бол огт архи уудаггүй хүн.

Сэтгүүлч: УИХ-ын даргыг та байнга шахам согтуу явдаг гэлээ. Энэ үнэхээр бодитой юу? Та өөрөө үнэрлэж үзсэн болоод итгэлтэй байна уу? Эсвэл хэл ам нь жаахан ээдэрснийг нь далимдуулж согтуу байсан гэж байна уу?  Г.Занданшатар дарга өөрөө “Би хүнд хагалгааны дараа жаахан ингэж ярьдаг болсон” гэж байсан?

Ж.Батсуурь: Монголын ард түмний өмнө хоёр удаа согтуу гарч ирснийг та ч харсан би ч харсан. Үнэхээр ээрч муураад байвал ажлаа өгөх хэрэгтэй.

cэтгэгдэлүүд
  • Энэ чинь харин хегийн нехер байна

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account