УИХ дахь АН-ын бүлгийн тарах цаг улам ойртож байна

УИХ дахь АН-ын бүлгийн тарах цаг улам ойртож байна

УИХ дахь АН-ын бүлгийн тарах цаг улам ойртож байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж,  АН-ын Үндсэн дүрмийн хорооноос гарсан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Ганибал, Ж.Батсуурь нарын АН-ын гишүүнчлэлийг 4 жилийн хугацаатай хассаныг мэдэгдлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал сөргүүлээд Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлснийг мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэр хүчингүй гэж үзэж байгаа хэрэг л дээ. Өмнөх долоо хоногт Д.Ганбат мэдээлэл хийж Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасч, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг АН-ын бүлгээс хөөснийг мэдэгдсэн. Нөгөөдүүл нь түүний үгийг тоосон шинж алга. Нэг намынхан нэгнийгээ хөөсөн байдалтай цаг хугацаа өнгөрч байна. АН-ын хагарал УИХ дахь бүлэгт нь нөлөөлж эхэлсэн нь тус нам парламентад бүлэггүй болохын цондон биз ээ.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account