Эмэгтэй хүнээс дор араншинтай эрчүүд олширч байна

Эмэгтэй хүнээс дор араншинтай эрчүүд олширч байна

Эмэгтэй хүнээс дор араншинтай эрчүүд олширч байна

Элдэв үггүй, хэлье гэснээ бодолтой, шууд, товчхон хэлчихдэг, зоримог, алсыг харах нь эр хүний мөн чанар. Мөн жинхэнэ Монгол эр хүн амиа бодох, алив зүйлийг дөвийлгөх, гүтгэх, өс санах, давслах, өөрийгөө магтах, хов жив ярих, сүржигнэх, бусдыг дорд үзэх, үглэх, хэрүүл хийх, хүн муулах, хүний мууд дурлах, мууг нь үзэх зэргийг цээрлэдэг.

30 дөхөж яваа насны бүсгүй 3-5 орчим насны хоёр хүүхэд хөтлөөд гарцаар, бүр ногоон гэрлээрээ гарч явтал хар өнгийн мини жип дайрах шахаад ороод ирлээ. Тэгээд ч зогссонгүй жолоочийн хажууд сууж явсан хүрэн  царайтай залуу цонхоороо “Муу гичий минь зайлаач” гэж орилов. Хоёр хүүхэд ч багагүй цочсон бололтой, нэг нь уйлав. Бүсгүйд ямар буруу байгаа юм бэ? Гарцаараа, гарах ёстой гэрлээрээ л гарч явсан. Тэр жолоочид хөтлөөд явж байгаа хоёр хүүхэд нь харагдсангүй юү? Ганцхан энэ жишээ зарим эрэгтэй  эмэгтэйчүүдээс долоон дор арчаагүй зан сэтгэхүйтэй болсныг гэрчилж байна.

Ер нь хэн бусад жолооч нараа хүндлэхгүй зам дээр хэрэлдэж, зодолдож байна вэ? Эрэгтэйчүүд давамгайлна. Эр хүн шиг замын хөдөлгөөнд буйр суурьтай оролцож чадахгүй сагсагнаж байж осол гаргана. Мөрөөрөө дүрмээ бариад явж байсан хүмүүст гай болчихоод буруугаа хүлээж чадахгүй бөөн хэрүүл маргаан үүсгэнэ. Үүндээ санаа нь зовох нь бүү хэл ядаж нүүр нь ч улайхгүй юм. Хүн хэлээрээ, мал хөлөөрэй гэдэг шиг амархан үг хэлээ ололцох зүйл дээр эр хүн шиг уужуу ухаанаар хандаж чадахгүй байгаагаас асуудал үүсээд байна шүү дээ!

Хэн фейсбүүк,  твиттерт бусдыг доромжилж, гутааж, гүтгэж, мушгиж, хов хутгаж, яс хаяж, хараал зүхэл урсгаж, шүлсээ үсчүүлж байна вэ? Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ илүү шалчигнаж байна гэхэд буруутахгүй. Эр хүний ноён нуруу сошиал орчинд үнэхээр үгүйлэгдэж байна!

Эр хүнд байх ёстой хамгийн чухал чанар буюу буйр суурь, ноён нуруу, хүлээцтэй, уужуу тайван ухаалаг зан төлөв өнөөдөр маш их дутагдаж байна. Эр хүний чанараа хадгалж байж л айл гэр ч, төр улс ч түвшин байна гэдгийг ойлгохыг хүсэхгүй байгаа нь энэ цагийн нэгэн эмгэнэл болжээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • даанч үнэн бичжээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account