УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа энэ үед өрсөлдөгч нар руугаа дайрч давшлах, худал мэдээлэл тараах, элдвээр гүтгэх үйлдлүүд гарсаар байна. Энэ хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч өрсөлдөгчдийнхөө байр, орон сууц руу нь дайрч орох, халдан түрэмгийлэх, заналхийлэх үйлдэл ч гарч байна. Сүхбаатар аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа Т.Ганди, З.Энхтөр нарын хуульчдын багийн байр руу халдсан этгээдүүд гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа учраас Монгол Ардын Намаас дараах мэдэгдлийг гаргажээ.