Бүгд Найрамдах Казахстан Улсаас ирсэн хоёр оюутнаас коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр: Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 426 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн бол Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26, 31 насны хүмүүс юм. Тэдний давтан шинжилгээний хариу нь эерэг гарсан.
Харин өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн 19-24 насны таван оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэднийг 40 хоног эмчилсэн гэлээ.