ЭМЯ-ны өглөөний 11 цагт хийдэг ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирус илэрсэн. Тэр хүн 6 дугаар сарын 10-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн юм. Энэ хүний гуравдахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 6 дугаар сарын 11, 22-нд шинжилгээ авахад хариу нь сөрөг гарч байсан. Үүнээс үзэхэд 14 хоногийн тусгаарлалтын хугацааг 21 болгож нэмэгдүүлсэн нь зөв шийдвэр болсон байна” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү Монгол Улсад батлагдсан тохиолдол 220 боллоо.
Д.Дорж