Шинэ коронавирусын нөхцөл байдлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан- Уул аймгын вирус судлалын лабораторид өнгөрсөн 24 цагт 630 хүний сорьцод шинжилгээ хийснээс тусгаарлалтад байсан хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тэд бол 50 болон 14 настай эмэгтэй хүмүүс. Энэ хоёр тохиолдол нэмэгдсэнээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 291 боллоо. Үүнээс 225 нь эдгэрч дараагийн шатны хяналтанд шилжсэн бол 66 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд 62 нь хөнгөн, 4 нь хүндэвтэр байна гэлээ.
С.Сүлд