Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан билээ. Гэхдээ Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарыг тусгаарлахгүй аж. Учир нь талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд уулзалт хийсэн гэж үзжээ. Харин Гадаад харилцааны сайд H.Энхтайваныг тусгаарлажээ.