Гадаад байгаа иргэдээ татах ажиллагаа үргэлжилсээр байна. Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор 216 иргэн эх орондоо ирэх юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран”, “Ивээлэн” сувиллууд болон “White House” зочид буудалд тусгаарлаж аж.
Өнөө өглөө Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 262 зорчигч эх орондоо ирлээ. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Альфа”, “Кентавр” “Дреам”зочид буудал, Сэлбэ амралтын газарт тусгаарласан байна.