Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 96 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа өлгийдөн авч, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд найрамдах улсыг тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа батлан баринтаглан авсан юм. Түүх сөхвөл, Улсын анхдугаар их хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд нийслэл Хүрээнд эхэлж, халхын 4, дөрвөдийн 2 аймаг, Алтай, Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас, нийт 77 хүн Их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Их хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор анхдугаар Үндсэн хуулийг санал нэгтэй баталсан явдал юм. Түүхэн энэ үйл явдал нь эрх чөлөөт монголчуудын зорилгыг тодорхойлоод зогсохгүй, бие даасан тусгаар улс гэдгийг тамгалсан үйл явдал болсныг түүхчид өгүүлж байна. Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой. 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 96 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа өлгийдөн авч, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд найрамдах улсыг тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа батлан баринтаглан авсан юм. Түүх сөхвөл, Улсын анхдугаар их хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд нийслэл Хүрээнд эхэлж, халхын 4, дөрвөдийн 2 аймаг, Алтай, Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас, нийт 77 хүн Их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Их хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор анхдугаар Үндсэн хуулийг санал нэгтэй баталсан явдал юм. Түүхэн энэ үйл явдал нь эрх чөлөөт монголчуудын зорилгыг тодорхойлоод зогсохгүй, бие даасан тусгаар улс гэдгийг тамгалсан үйл явдал болсныг түүхчид өгүүлж байна. Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой. 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 96 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа өлгийдөн авч, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд найрамдах улсыг тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа батлан баринтаглан авсан юм. Түүх сөхвөл, Улсын анхдугаар их хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд нийслэл Хүрээнд эхэлж, халхын 4, дөрвөдийн 2 аймаг, Алтай, Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас, нийт 77 хүн Их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Их хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор анхдугаар Үндсэн хуулийг санал нэгтэй баталсан явдал юм. Түүхэн энэ үйл явдал нь эрх чөлөөт монголчуудын зорилгыг тодорхойлоод зогсохгүй, бие даасан тусгаар улс гэдгийг тамгалсан үйл явдал болсныг түүхчид өгүүлж байна.
Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой.
1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.
Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна. /МОНЦАМЭ/