Улсын арслан Н.Батсуурь энэ жилийн наадамд одтой байлаа. Түрүү бөхийн тааварт дээгүүр нэрлэгдэж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяртай шөвгийн дөрөвт хүч үзэн барилдаад туршлага зааж давлаа. Аралтай, хүчтэй Н.Жаргалбаяр заан мордож дайрсан ч Н.Батсуурь арслан мэдрэмжтэйгээр хариу мэх хийн давж Ч.Санжаадамба аваргатай түрүү, үзүүр булаалдахаар болсон юм. Аварга, арслан хоёр хүч тэнцүүхэн ноцолдлоо. Хэн хэн нь хичээж барилдлаа. Гэвч Н.Батсуурь арслан хараатай сайн барилдаж өрсөлдөгчөө өвдөг шороодуулав. Тэр аргагүй бэлтгэл сайтай иржээ. Ийнхүү Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь Монгол Улсын аварга цол хүртлээ.
Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүд:
- Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх Баярсайханы Батжаргал
- Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх Шоовдорын Дарханбат
- Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх Цогбадрахын Бямба-Очир
- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал
- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх Батбаярын Даваа-Очир
- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо
Монгол Улсын харцага цол хүртсэн бөхчүүд:
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар
- Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн
- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо