Халдварт өвчний нөхцөл байдал Лондон хот, Английн зүүн
өмнөд хэсэгт урьд өмнө нь авч байгаагүй хатуу хязгаарлалтыг авахаас өөр аргагүй
байдалд хүргэжээ.
Коронавирусний шинэ хувилбар илэрснээс хойш халдварт өвчний тохиолдлууд огцом нэмэгдэж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.
“Одоогоор хязгаарлалтын гуравдугаар түвшин хэрэгжиж буй бүс нутгууд болох Лондон хотын дүүргүүд, Английн зүүн өмнөд ба зүүн бүс нутагт шинээр хязгаарлалт тогтооно. Эдгээр бүс нутагт хязгаарлалтын дөрөвдүгээр түвшнийг нэвтрүүлнэ” хэмээн тэрбээр хэлжээ.
Хамгийн хатуу болох халдварт өвчний аюулын дөрөвдүгээр түвшин нь үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй дэлгүүрүүд, үсчин, спорт заалуудын үйл ажиллагааг хоригложээ. Түүнчлэн дотооддоо болон хилийн чанадад зорчихгүй байх, онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Халдварт өвчний дэгдэлтийн дөрөвдүгээр түвшин хэрэгжиж буй бүс нутгуудаас орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Эдгээр бүс нутагт 20 сая орчим хүн оршин суудаг байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.