Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийслэлийн Онцгой комисс яг одоо хуралдаж байгаа бөгөөд ажиллах салбаруудын талаарх мэдээллийг 19 цагт өгөх гэнэ.
Цаашид Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг шиг том голомт гарахгүй бол хэсэгчилсэн хязгаарлалт хийх аргаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийхээр төлөвлөж байгаа аж. Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаатай адил арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд, иргэн нэг бүр халдвар, хамгааллын дэглэмийг стандартын дагуу баримталж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэж Улын онцгой комисс үзэж байна. Эрүүл мэндийн яамны гаргасан судалгаа, удаа дараагийн үнэлгээгээр халдварын тархалтын эрсдэл өндөр байгаа учир хүн бүр, байгууллага бүр хичээх хэрэгтэй болоод байна!