Энэтхэгт коронавирусын халдвар ихсэж байгаад АНУ маш их санаа зовж байгаа тул Энэтхэгийн Засгийн газар болон эрүүл мэндийн ажилтнуудад нэмэлт дэмжлэг үзүүлэх болно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өнгөрөгч бямба гарагт мэдэгдэв.
“Бид өндөр түвшний идэвхтэй яриа хэлэлцээр хийж байгаа бөгөөд Энэтхэгийн Засгийн газар болон Энэтхэгийн эрүүл мэндийн ажилтнууд энэ хамгийн сүүлийн дэгдэлттэй тэмцэхэд нэмэлт дэмжлэгийг түргэн шуурхай хүргэхээр төлөвлөж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт цахим шуудангаар мэдээлжээ гэж reuters.com уламжиллаа.