МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Зам тээвэр, хөгжлийн дэд сайдад Л.Халтарыг дэмжсэн байна. Тэрбээр эдүгээ УБТЗ-ын орлогч даргын албыг хашиж байгаа. Мөн хэдэн жилийн өмнө УБТЗ нийгэмлэгийн даргад ч нэр нь дуулдаж байсан салбартаа туршлагатай боловсон хүчний нэг гэгддэг.
ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын дээд сургууль, Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг тус тус дүүргэсэн, төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй.
Л.Халтар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн хүн. Оюутан байхдаа бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж дэд мастер цол хүртэж байсан удаатай. Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн “местэнд’ ч нэр нь сонсогдож байсан.
Л.Даваа